Пак Кын Хэг шүүх хурал болж байна

Хуучирсан мэдээ: 2017.03.30-нд нийтлэгдсэн

Пак Кын Хэг шүүх хурал болж байна

Өмнөд Солонгост өнөө өглөө албан тушаалаасаа буусан ерөнхийлөгч Пак Кын Хэг шүүх хурал Сөүл хотын төв дүүргийн шүүхэд эхэллээ.

Шүүх хуралд экс ерөнхийлөгч Пак Кын Хэ хүрэлцэн ирсэн бөгөөд шүүхийн гадна цугласан сэтгүүлчдийн асуултад хариулахаас татгалзжээ. Тэрбээр дотны найз Чой Сун Шилийн авлигын дуулианд холбогдон Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрээр албан тушаалаасаа огцорсон билээ.

Одоо үргэлжилж буй шүүх хурлаас Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Кын Хэг баривчлах эсэхийг шийдвэрлэх аж.

Өмнөд Солонгосын прокуророос түүнийг авлига, төрийн нууц задруулсан, эрх мэдлээ хэтрүүлсэн зэрэг хэрэгт сэжиглэн шалгах хүсэлтэй байна. Прокуророос экс ерөнхийлөгчийг Чой Сун Шилийн хэрэгт холбоотой болохыг гэрчлэх 120 мянган хуудас баримт бичгийг Дүүргийн шүүхэд өргөн барьжээ. Гэхдээ Пак Кын Хэ энэ бүх хэргийг үгүйсгэж байгаа юм.

Өдгөө 65 настай Пак Кын Хег Ганнам дахь гэрээсээ шүүх танхимд хүрэлцэн ирэх хүртэл төрийн далбаа, элдэв лоозон барьсан олон зуун жагсагчид дагаж явсан байна.

Хаалттай шүүх хуралдаан өндөрлөсөн боловч шийдвэрийг өнөө орой эсвэл маргааш өглөө эрт танилцуулах гэнэ.

Б.ТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж