Нийслэл хот энэ жил өнгө үзэмжээ засан бүтээн байгуулалт зам засварын
ажлыг эрчимтэй хийж байгаа билээ. Эдгээр ажлын хүрээнд Спортын төв ордны
баруун талын замын хөдөлгөөнийг долдугаар сарын 26-наас хаан зам
засвар, өргөтгөл, шугам сүлжээний ажлыг эхлүүлээд байсан билээ. Тэгвэл
Спортын төв ордоны баруун талын замыг өнөөдөр өглөө нээжээ. Тус зам
засварын ажил төлөвлөгөө ёсоор өчигдөр дуусан замаа нээх байсан ч нэг
өдрөөр хоцорч өнөөдөр хүлээлгэн өгсөн байна. Зам засварын ажлын явцад
ШУТИС-ийн урд талын машины зогсоолыг аван замаа өргөтгөсөн нь иргэдийг
багагүй бухимдуулаад байгаа гэнэ. Зогсоолыг аван зам өргөтгөх нь зам
засварынхны хариуцсан ажил биш бөгөөд Хотын захиргаанаас гаргаж өгсөн
хот төлөвлөлт, зохион байгуулалтын дагуух зургаар гүйцэтгэл хийсэн
хэмээн замын компанийнхан ярьсан юм.

Г.Даша