Авлигын хэргээр албан тушаалаасаа буусан ерөнхийлөгч Пак Кын Хэг шүүх хурал өчигдөр /2017.03.30/ Сөүл хотын төв дүүргийн шүүхэд болж, баривчлах шийдвэр гаргасан байна. Түүнийг гурван долоо хоногийн хугацаатай баривчлахаар болжээ.
Шүүх хуралд оролцохынхоо өмнө экс ерөнхийлөгч Пак Кын Хэ шүүхийн гадна цугласан сэтгүүлчдийн асуултад хариулахаас татгалзжээ. Тэрбээр дотны найз Чой Сун Шилийн авлигын дуулианд холбогдон Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрээр албан тушаалаасаа огцорсон билээ.
Өмнөд Солонгосын прокуророос түүнийг авлига, төрийн нууц задруулсан, эрх мэдлээ хэтрүүлсэн зэрэг хэрэгт сэжиглэн шалгах хүсэлт гаргасан. Экс ерөнхийлөгчийг Чой Сун Шилийн хэрэгт холбоотой болохыг гэрчлэх 120 мянган хуудас баримт бичгийг Прокурор цуглуулан Дүүргийн шүүхэд өргөн бариад байсан юм.
Хаалттай шүүх хуралдаанаас анхны эмэгтэй ерөнхийлөгчөө баривчлах шийдвэр гаргалаа.
А.ШАРАВ