Өнгөрсөн намар үзэгчдийн “Намрын синдром”-ыг хөдөлгөсөн “ТВ Коктейль” хамтлагийн залуус ээлжит дэлгэцийн бүтээлээ толилуулахаар ажиллаж буй. Тэгвэл, энэ сардаа багтааж үзэгчдийн хүртээл болох “ТВ Коктейль” хамтлагийн бие даасан хоёр дахь уран сайхны кино нь “Мөнгөний гахай” нэртэй ажээ. Тус хамтлагийн жүжигчин Д.Энхбаяр кино зохиолыг нь бичиж, өөрөө найруулсан гэнэ. Харин гол дүрүүдэд “ТВ Коктейль”-ийн дүрсгүй залуус болох Өскө, Аюуш, Цоомоо нараас гадна топ модель Д.Пүрэвсүрэн, жүжигчин, найруулагч С.Баттулга нар тогложээ. Сонирхуулахад, киноны саундтрекийг “ТВ Коктейль”-ийн залуус өөрсдөө дуулсан гэнэ лээ.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.
Г.Даша