Энэ сарын дундуур Их Британийн хаан ширээг залгамжлах хунтайж Уильям найзуудын хамт Швейцарьт амралтаа өнгөрүүлсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан.
Энэ үеэр тэрбээр загвар өмсөгч Софи Тейлортэй нэр холбогдож, том шуугиан дэгдээсэн билээ.
Сэтгүүлчид хунтайж Уильям болон Софи нарын алхам бүрийг өөрийн хальсандаа буулгаж, тэдний харилцааг бичиж байв. Улмаар дээрх дуулиантай холбоотойгоор хааны гэр бүлийн нэр хүндийн асуудал хөндөгдөж эхэлсэн юм. Харин хунтайжтай хамт байсан найзууд нь дээрх дуулианыг үгүйсгэж байгаа. Мөн хаан гэр бүл болон хунтайжийн гэргий Кейтын зүгээс ч энэ дуулианд ямар нэгэн тайлбар хийхийг хүсээгүй.
Дээрх шуугианыг ашиглах гэж оролдсон Австралийн 24 настай загвар өмсөгч Софи Тернерийн төлөвлөгөө нурсан бололтой. Учир нь тэрбээр хунтайж Уильямтай сувилалд явах санал тавьсан байжээ.
Софи Тернер “The Daily Telegraph” –д өгсөн ярилцлагадаа “Энэ үйл явдал хэвлэлээр шуугиад өнгөрлөө. Хэрвээ цааш өрнөж, хааны гэр бүлийн харилцаанд ямар нэгэн өөрчлөлт гарсан бол би зорилгодоо хүрэх байсан. Магадгүй, би өөрийн карьертаа шинэ эргэлт хийх байсан. Гэхдээ одоо би зураг авалтын таатай санал хайж байгаа учраас завгүй байна” гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: ELLE
БЭЛТГЭСЭН: Э.ЦЭЦЭГ