Засгийн газар “Чалко”-д өргүй боллоо

Хуучирсан мэдээ: 2017.03.31-нд нийтлэгдсэн

Засгийн газар “Чалко”-д өргүй боллоо

  • “Эрдэнэс Тавантолгой” компани БНХАУ-ын “Чалко”-д төлөх 350 сая ам.доллараа өчигдөр төлж дууслаа. Одоогоос зургаан жилийн өмнө Засгийн газар  350 сая ам.долларыг зээлж, оронд нь тавантолгойн нүүрсээ нийлүүлэх  гэрээг  урд хөрштэй байгуулаад байсан юм.


  • Албан тушаалтны хийсэн ажлыг үнэлэхийн тулд мэдээлэлтэй байх ёстой. Гэтэл мэдээлэл нь иргэнд очихдоо дутуу хагас, гуйвуулсан байдлаар очих магадлалтай гэж “Монголын медиа корпораци” үзжээ.   Тиймээс иргэдэд мэдээлэл олгож байж дүгнүүлэх зорилготойгоор зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулснаа өчигдөр мэдэгдлээ.   Мөн тэд Ерөнхийлөгч хийсэн ажлынхаа тайланг тавьж байгаа нь Монголын төрд “Шинэ жишиг” болж буйг онцолсон байна.


  • Дэлхийн эмч нарын өдөр өчигдөр тохиолоо. Анх 1933 оны гуравдугаар сарын 30-нд АНУ-д Эмч нарын өдрийг тэмдэглэсэн түүхтэй бөгөөд 1990 онд жил бүрийн гуравдугаар сарын 30-ныг Үндэсний эмч нарын өдөр болгон тэмдэглэхээр тогтжээ.


  • Нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхтэй иргэдийн 20 мянган ширхэг картыг өчигдөр, өнөөдөр нийгмийн ажилчидтай хамтран нийслэлийн Тээврийн газраас нийгмийн зорилтот бүлгийн хүмүүст тарааж эхэллээ. Тэд мөн үнэгүй зорчих эрхийн карт авсан иргэдэд  карт борлуулах, цэнэглэх төвүүдэд очиж, тухайн картаа цэнэглүүлэн, нийтийн тээврээр зорчих боломжоо нээлгэх шаардлагатайг  өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, анхаарууллаа.


  • “Монголын медиа” корпорациас зохион байгуулж буй “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх хэлэлцүүлэг  өнгөрсөн Мягмар гаригт  /2017.03.29/ боллоо. Энэ удаагийн зөвлөлдөх хэлэлцүүлэгт хөндлөнгийн “МЭК” судалгааны төвийн санамсаргүй түүврийн аргаар сонгосон иргэд оролцож Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн найман жилийн ажилд 1-10 хүртэлх оноогоор  үнэлжээ.  Ингээд иргэдээс нууц санал хураалтаар үнэлгээг авахад  нийт 8.4 оноог Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өгчээ.


  • Монгол Улс өчигдөр өглөө /2017.03.30/ 08:00 цагт шинээр долоон агаарын зам нээж, шинэ замын анхны зорчигч нь Германы чартер B777 онгоц боллоо. “Төрөөс Иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого” хэмээх баримт бичигт дурдсаны дагуу гурван шаттайгаар PBN агаарын замыг нэвтрүүлэх ажлын хоёр дахь шат нь ийнхүү хэрэгжсэн эхэллээ.


  • Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос Хавирга – Ар хашаат боомтоор Манжуур хот хүртэлх улс хооронд өчигдрөөс эхлэн том оврын автобус явж эхэллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж