Бэлчээрийн тухай хуулийг сайтар бодож шийдэх ёстой

Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

Бэлчээрийн тухай хуулийг сайтар бодож шийдэх ёстой

УИХ-ын
дарга Д.Дэмбэрэл орон нутагт ажиллаж байна. Тэрбээр Ховд аймгийн Дуут,
Манхан сумд, Хар агуйтын ширэг, Цагаан бургас баг, Сэрүүн хөдлөн, Талын
толгой, Улаанхүрээ зэрэг газраар очиж, малчидтай уулзсанаас гадна бүтээн
байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Уулзалтын
үеэр малчид ноолуур, тэмээний ноосны үнэ өсч, мах борлуулалт сайн
байгааг УИХ-ын даргад хэлж байсан юм. Цаашдаа нөхөн сэргээгдэж байдаг
мал аж ахуйг эрхлэх залуучуудыг бодлогоор дэмжих хэрэгтэйг ч малчид хэлж
байсан юм.

УИХ-ын дарга
Д.Дэмбэрэл малчдад хандан хэлэхдээ, УИХ-аас малчдын ахуй амьдралд
тустай бодлого шийдвэрүүдийг гаргаж байгаа. ""Монгол мал"" хөтөлбөр,
""Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн тухай хууль""
батлагдан гарлаа. Хөдөө орон нутагт чиглэсэн бодлогод их анхаарах
хэрэгтэйг байгааг бид анхааран үе үеийн УИХ энэ асуудалд анхаарч ирсэн.
Малчдын амжиргааг дээшлүүлж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг дээшлүүлнэ гэдэг
нь төв суурин газрын хүн амыг хүнсээр хангах чухал ач холбогдолтойг
УИХ-ын дарга онцолж байлаа. Хөдөө орон нутгийг дэмжсэн нэг шийдвэр бол
300 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт хийх, засгийн газрын бонд гаргах
шийдвэр байсан. Өмнө нь мал аж ахуйн гаралтай түүхий эдийн
бүтээгдэхүүнийг үнэд хүргэж, үйлдвэрлэл эрхлэх ажлууд төлөвлөдөг байсан ч
санхүүгийн эх үүсвэрт хүндрэл учирдаг байсан. Харин энэ удаад УИХ-аас
санхүүгийн эх үүсвэрийг нь шийдэж өгч байгааг УИХ-ын дарга малчдад хэлж
байсан юм.

Ховд аймгийн Дуут, Манхан сумын малчдын хувьд
бэлчээрийн асуудал,  бэлчээр ашиглалт, сум, багийн нутаг дэвсгэрийн
зохион байгуулалтанд анхаарах шаардлагатай төдийгүй зохицуулалт хэрэгтэй
болсныг малчид уулзалтын үеэр УИХ-ын даргад хэлж байсан. Өөрөөр хэлбэл,
Ховд аймгийн хувьд Дуут, Буянт, Манхан сумын заагт амьдардаг нутгийн
малчид бэлчээрийн маргаантай өнөөдрийг хүрчээ. Иймээс сум болгон өөрийн
нутаг дэвсгэрт гаднын сумын малыг оруулахгүй, орсон тохиолдолд татвар
авна гэсэн дотоод журмыг мөрдөж ирсэн байна.

УИХ-ын дарга
Д.Дэмбэрэл хэлэхдээ ""Бэлчээрийн хил зааг гаргаж мөрдөх нь орон нутагтаа
ашигтай байгаа боловч зэргэлдээ сум, багийн малчдад ашиггүй байгаа тал
ажиглагдаж байна. Зарим малчид малаа маллах явцдаа нэлээд хэмжээний
төлбөр, түрээс төлөх байдалд л хүрч байна. Энэ бүхнээс үүдэн малчид
бэлчээрийн тухай хуулийг гаргах асуудлыг хөндөж байгаа. Малчдын ярианаас
харахад, бэлчээрийн тухай хууль гаргахад бэрхшээл учирна. Улсын
хэмжээнд нэг хууль гаргаад мөрдөх нь сөрөг үр дүнд хүргэх болгоомжлол
бий. Учир нь аймаг бүрийн онцлог өөр. Хангай, говь, хээр тал, алтайн
бүсийн аймгуудын нөхцөл байдал өөр өөр. Түүнчлэн аймаг дотроо сум бүр
бэлчээрийн өөр өөр тогтоцтой. Иймээс Бэлчээрийн тухай хуулийг сайтар
бодож, нэгдсэн шийдэлд хүрэх асуудлын нэг болохыг УИХ-ын дарга онцолов.

Мөн
""Алтайн зам"" компани Манхан-Дарви чиглэлийн 103 км хатуу хучилттай
замын ажлыг хийж Мөн ""Алтайн зам"" компани Манхан-Дарви чиглэлийн 103
км хатуу хучилттай замын ажлыг хийж байна. Хоёр жилийн хугацаанд дээрхи
замыг ашиглалтанд өгөх зорилт тавин ажиллаж байгаа юм. Ийнхүү шинэ замын
сүлжээг бий болгосноор Ховд аймгийн сумдын 80 гаруй хувь нь хоорондоо
замаар холбогдох бүрэн боломжтой болох юм. Зам бол хөгжлийн түлхүүр
болохыг замын ажилтай танилцсан УИХ-ын дарга хэлж байв.

УИХ-ын
дарга Д.Дэмбэрэл Манхан сумын Улаан хүрээ багийн тариаланчидтай
уулзсан. Улаан хүрээ багийн тариалангийн талбайд чацаргана, царгас
тарьж, өндөр ургацын хадлан авч, усалгаатай газар тариалан эрхлэх ажил
амжилттай эхэлсэн нь бүтээн байгуулалтын ажлын нэг хэсэг болохыг УИХ-ын
дарга хэллээ. Ер нь малчид өөрийн хүчээр бүтээлч ажлуудыг хийж байгааг
тэрээр үнэлж байсан юм.

Түүнчлэн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Нийгмийн
хамгааллын сайд байхаасаа эхлэн Ховд аймагт ""Ахмадын ордон"" байгуулах
ажлыг санаачлан хийж эхэлсэн бөгөөд энэ ажлын үр дүн энэ жил гарч
ахмадууд чөлөөт цагаа өнгөрүүлэх ‘’Ахмадын Ордон’’-той боллоо. Ховд
аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд ахмадуудад барьсан томоохон
бэлэг бол ""Ахмадын ордон"" болсныг ордоны нээлтэнд оролцсон өндөр
настанууд хэлж байлаа.

Олон үндэстэн ястны өлгий нутаг болсон
Ховд аймгийн түүх, соёлын уламжлалыг хадгалах үүднээс, ""Соёлын өвийн
хүрээлэн""  Ховд аймагт  нээлтээ хийлээ.

УИХ-ын дарга 2011 онд
Ховд аймагт хийгдсэн бүтээн байгуулалтын ажлууд цаашид Ховд аймаг хөгжих
эхлэл болохыг онцлон хэлээд цаашид бүтээн байгуулалтын ажил  өрнөсөөр
байх  болохыг онцолж байсныг УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж