880 гаран саяын үнэтэй Wraith Black Badge

Хуучирсан мэдээ: 2017.04.03-нд нийтлэгдсэн

880 гаран саяын үнэтэй Wraith Black Badge

Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Rolls-Royce өөрийн зах зээлд цахиур хагалж буй  загварыг танилцуулсан билээ. Wraith Black Badge нэртэй энэхүү загварын автомашин нь 362 мянган ам.доллар буюу 880 гаруй сая төгрөгийн үнэтэй ба жилд дунджаар 150 ширхгийг үйлдэрлэх аж.

Wraith Black Badge нь зорчигчдын аюулгүй байдал, тав тухыг дээд зэргээр хангахаас гадна тансаг зэрэглэлийн бүхий л тоноглолуудыг багтаасан гэдгээрээ онцлог.  загварыг техникийн өндөр үзүүлэлттэй үйлдвэрлэснээс гадна тансаг байдлаар тоноглосон байна.

Rolls Royce-ийн хамгийн хүчирхэг, хамгийн тансаг гэгдэж буй уг загварын автомашин нь 624 морины хүчтэй, 4.1 секундэд 96.5 км/цаг хүртэл хурдлах хүчин чадалтай, 249 км/цаг хүрэх дээд хурдтай, найман шатлалт хурдны хайрцагтай юм байна.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж