Монголын уран барималч Х.Ганбат, Д.Илдбаатар, Б.Энхзол, Ц.Энхбат, Д.Санчир нар Аспарух хааны морьтой, илд, бамбай бүхий, 6.81 метр өндөр сүрлэг хөшөөг өнгөрсөн долдугаар сарын 19-26-ны өдөр угсарч дуусгасан байна. Уг хөшөөний нээлтийн ажиллагаанд Болгарын Ардын Хурал дахь өнөөгийн эрх баригч ГЕРБ намын бүлгийн депутат Никола Белишки, Пазарджук мужийн захирагч Дончо Баксанов, Варна хотын дарга Кирил Йорданов, ОХУ болон тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын найрамдлын нийгэмлэгийн Варна хотын зөвлөлийн дэд тэргүүн Станев Младен зэрэг бусад албаныхан оролцжээ.
Нээлтийн ажиллагааны дараа 60 цэргийн албан хаагч оролцсон парад, хотын оршин суугчдын баярын ая дуу, бүжгийн цэнгүүн, ёслолын арга хэмжээ болж, 22.00 цагаас ёслолын буудлага хийснээр хөшөөний нээлтийн ёслолын ажиллагаа өндөрлөжээ.