Францын ерөнхийлөгчийн фейсбүүкийг хакерджээ

Хуучирсан мэдээ: 2017.04.03-нд нийтлэгдсэн

Францын ерөнхийлөгчийн фейсбүүкийг хакерджээ

Хакерууд Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын фейсбүүк хуудсыг хакерджээ.

Хакерууд ерөнхийлөгчийн хуудсанд Ерөнхийлөгч огцорсныг тохиолдуулан үдэшлэг хийх тухай бичээд зочдыг урьсан урилга постолжээ.

Уг урилгад дээрх үдэшлэгийг ирэх тавдугаар сарын 7-ны өдрийн 20:00 цагт Елисейн ордонд болно гэсэн байна. Хакеруудын пост ерөнхийлөгчийн хуудсанд нэг цаг орчим байсны эцэст устгуулсан байна.

Одоогоор хакеруудыг илрүүлж чадаагүй байгаа ба “Франсуа Олландыг огцруулах” хөдөлгөөний идэвхтнүүд байж магадгүй хэмээн таамаглаж байгаа аж.

Дашрамд сануулахад,  2011 онд хакерууд тухайн үед Ерөнхийлөгч байсан Никола Саркозигийн фейсбүүкт мөн халдаж, "Саркози 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоос татгалзаж байна" хэмээн постолж байжээ.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж