Зүрхний бичлэг хийх зөөврийн төхөөрөмж бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2017.04.03-нд нийтлэгдсэн

Зүрхний бичлэг хийх зөөврийн төхөөрөмж бүтээжээ

Зүрхний хэм алдагдал болон зүрхний ямар нэгэн эмгэгтэй хүмүүс өөрсдөө бие даан зүрхнийхээ бичлэгийг хийн, эрүүл мэндээ хянаж байх боломжийг олгосон нэгэн зөөврийн төхөөрөмжийг бүтээжээ.

Kardia Portable EKG нэртэй энэхүү бичил төхөөрөмж нь ухаалаг гар утастай хүн бүр ашиглах боломжтой, хэрэглэхэд тун хялбар аж.

Мэдрэгч хэсэгт 30 секундын турш хуруугаараа дарах ба энэ үед таны зүрхний бичлэгийг ухаалаг гар утсан дээр хийнэ. Үр дүнд утсан дээрээ хадгалж, бас эмч рүүгээ мэйл болгон илгээж, эсвэл сошиал сайтуудаар шейр хийсэн ч болох гэнэ.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж