Samsung “дэлбэрдэг” загвараа дахин гаргана

Хуучирсан мэдээ: 2017.04.03-нд нийтлэгдсэн

Samsung “дэлбэрдэг” загвараа дахин гаргана

Өмнөд Солонгосын Samsung Electronics компани батерейны асуудлаас болж шатаж дэлбэрч, зах зээлээс эргүүлэн татсан Galaxy Note 7 загварын ухаалаг гар утсаа дахин гаргахаар төлөвлөж байгаа аж.

Өнгөрсөн оны сүүлийн улиралд 2,5 сая ширхэг уг утсыг эргүүлэн татаж, компани ихээхэн хэмжээний хохирол амссан билээ.

Харин одоо батерейг засварлан аюулгүй байдлыг нь бүрэн хангасан Galaxy Note 7 загварын ухаалаг гар утсаа зах зээлд гаргах боломжтой болжээ.

Худалдаалах үнэ нь өмнө нь гарч байснаас арай хямд байж магадгүй аж.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж