Б.Амархүү дахин кинонд тоглох уу?

Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

Б.Амархүү дахин кинонд тоглох уу?

Оросын “Премьер-Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү эх орондоо иржээ. Тэрбээр энэ удаад “Боловсрол суваг” телевизийн “Кино код” нэвтрүүлэгт оролцохоор ирсэн гэнэ. Шилийн сайн эрийн тухай өгүүлэх түүхэн уран сайхны кино хийх гэж буй “Кино код” нэвтрүүлгийн уран бүтээлчид Б.Амархүүг нэвтрүүлэгтээ урьжээ. Тус киноны найруулагчаар “Hero Entertainment”-ийн найруулагч Б.Баатар ажиллахаар болсон. Б.Баатар найруулагч дуучин Б.Амархүүг сайн жүжигчин хэмээн тодорхойлж байсан. Өмнө нь тэд “Татар ажиллагаа” хэмээх инээдмийн уран сайхны кинонд хамтран ажилласан. Тус кино нь одоо ч гадаадын кино наадмуудад амжилттай оролцож байгаа билээ. Дуучин Б.Амархүү өмнө нь нэгэн ярилцлагадаа “Би түүхэн кинонд тоглохыг хүсдэг” хэмээн хэлж байсан удаатай. Тэгвэл энэ удаагийн ард түмний саналаар бүтээх Б.Баатар найруулагчийн ээлжит шинэ кинонд Б.Амархүү тоглох болов уу? 


 М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж