Ардчилсан намын Үндэсний бодлогын зөвлөлд нэр дэвшигчдийн сурталчилгаа өчигдөр/2017.03.31/ тасалбар болсон. Тус сонгуульд өрсөлдөхөөр 565 хүн бүртгүүлснээс 511 нь Үндэсний бодлогын хорооны гишүүнд, 54 нь нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад өрсөлдөж байгаа юм.
Тус намын Дотоод сонгуулийн хорооны шийдвэрээр Үндэсний бодлогын хорооны чөлөөт суудалд Сэлэнгэ аймгийн 25 дугаар тойрогт нэр дэвшсэн С.Баярцогтын нэр дэвшигчийн бүртгэлийг түдгэлзүүлжээ. Учир нь, түүний талаар АН-ын гишүүн, Ард түмний онц зөвлөлийн ерөнхий зохицуулагч С.Батчулуун намынхаа Үндсэн дүрмийн хороонд хариуцлага тооцуулах хүсэлт гаргажээ. Мөн С.Баярцогт, Сү.Батболд нарын офшор дансанд байгаа 17 тэрбум ам.долларыг эх орондоо оруулж ирэхийг шаардсан жагсаал цуглаан эрчээ авч байгаа нь Дотоод сонгуулийн хороог ийм шийдвэр гарагахад хүргэсэн бололтой.
Тогтоолыг хүргэж байна.
Ч.БОЛ