Сүхбаатар аймгийнхан сонголтоо баталгаажуулахыг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2017.04.03-нд нийтлэгдсэн

Сүхбаатар аймгийнхан сонголтоо баталгаажуулахыг шаардлаа

Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо “Сүхбаатарчуудын сонголтыг баталгаажуул" уриатай жагсаал зохион байгуулж байна. Жагсаалыг тус аймгийн Ардчилсан намынхан зохион байгуулж буй ажээ.

Сүхбаатарчууд 2016 оны Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуулиар Дарьганга суманд үнэмлэхүй ялалт байгуулсан Паламын Мөнхжаргалын бүрэн эрхийг Сүхбаатар аймгийн МАН хүлээн зөвшөөрөхгүй байгааг эсэргүүцэж, хийсэн сонголтыг нь хүндэтгэн үзэж, сонголтыг нь баталгаажуулахыг МАН-ын дарга М.Энхболдоос шаардаж байгаа аж. Энэ удаагийн жагсаалд Сүхбаатар аймгийн сум тус бүрээс төлөөлөл оролцож байгаа юм байна. Тэд 10 хоногийн хугацаанд сонголтоо баталгаажуулахыг шаардаж буй ажээ.

Д.ЦЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж