“2000”, “3000” төгрөгөөр картаа цэнэглэе гэсэн иргэд Багшийн дээдийн автобусны буудлын дэргэдэх ТҮЦ-ийн гадна дугаарлажээ. Ийн нийтийн тээврийн үйлчилгээ өнөөдрөөс /2017.04.01/ зөвхөн картаар зорчихоор болж байгаа билээ. Зарим иргэд нь “Зөвхөн картаар үйлчилж байгаа нь хүндрэлтэй байна. Карт цэнэглэх ТҮЦ-нүүд нь сүлжээ тасарсан гээд цэнэглэхгүй байна” хэмээн бухимдаж байв.
Нэгэн эмэгтэй автобусны карт анх удаа авч байгаа бололтой “Карт нь хэдэн төгрөг юм бэ. Үүнийг яаж хэрэглэдэг юм бэ” гэж ТҮЦ-ний худалдагчаас асууж байлаа. Харин ТҮЦ-ийн худалдагч бүсгүй “Өглөөнөөс хойш тасралтгүй “U money” карт цэнэглэж байна. Үнэхээр ачаалалтай байна” гэсэн юм.
Өнөөдрөөс автобусанд байрлах бэлэн мөнгөний хайрцгийг хурааж, зорчигчид зөвхөн картаар үйлчлүүлж байгаа нь багагүй дугаар үүсгэжээ.
А.СҮРЭН