Удахгүй сонгууль болбол…

Хуучирсан мэдээ: 2017.04.03-нд нийтлэгдсэн

Удахгүй сонгууль болбол…

“Олон нийтийн санаа бодол” сангийн явуулсан олон нийтийн санал асуулгаар 81 хувь нь Владимир Путины Ерөнхийлөгчийн ажлыг дэмжсэн байна. Хэрэв дөнгөж сая өнгөрсөн ням гаригт сонгууль явагдсан бол тэдний 64 хувь нь Путины төлөө санал өгнө гэсэн байв. Энэ тухай РИА "Новости" агентлаг мэдээлжээ. Санал асуулгад оролцогчдын есөн хувь нь сонгуульд оролцохгүй гэсэн бол тэдний 10 хувь нь ЛДПР намын тэргүүн Владимир Жириновскийг дэмжих гэнэ. Мөн дөрвөн дөрвөн хувь нь коммунистуудын лидер Геннадий Зюгановын төлөө санал өгөхөөр байв. Зөвхөн хоёр хувь нь сонгуульд бизнесмен Михаил Прохоровын төлөө байгаа ажээ. Одоогийн Оросын лидерт итгэх итгэл оросуудын дунд 71 хувьтай байна.

Харин Ерөнхий сайд Дмитрий Медведевын үзүүлэлт Путинээс бараг хоёр дахин доогуур 41 хувьтай байгаа ажээ. Асуултад оролцогчдын 43 хувь нь түүний ажилд сэтгэл хангалуун, 39 хувь нь түүнд дургүй байна.

Нийт асуугдагчдын 36 хувь нь ОХУ-ын гүйцэтгэх засаглалын ажиллагаанд дургүйгээ хэлжээ. Энэ хоёр асуулгыг гуравдугаар сарын 24-26-нд Оросын 73 бүсийн 207 хот суурины 3000 хүнээс авчээ. Улстөрчдийн асуулгыг 204 хот суурины 1500 хүний дунд явуулжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж