Амрагийн дээд аав ээж хоёр золгодоггүй шиг хачин …

Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

Амрагийн дээд аав ээж хоёр золгодоггүй шиг хачин …

Хорвоо дэлхий уужим бай­на, хачин зүйлс үй түм байна. Хар­хорин сумын төвд авахуул­сан гэрэл зураг дээр З.Ойдов авар­г­ын хөшөөн дээрх зэс хөө­мөл алга, энгэр дээрх төрийн шагналын тэмдэг алга. Хүйтэн гараар орж дээ гэж бодлоо.

Харин хөшөө нь байна, хө­дөл­­мөрийн баатрын алтан соём­­бот тэмдэг нь байна. Өвөр­­хангайнхны дээд үеийн­хэн бусдын үл өгснийг авдгаа­раа (нэр төрлийг нь хэлбэл өмд гу­тал) зартай байсан тухай аман яриа бий. Энэ нь хойч үеийн­­хэнд ямар хамаа байна вэ. Сүүлийн үеийн статистик мэ­­дээллээс харж, тус аймгийн Цаг­даагийн хэлтсийнхний яриа­­­наас сонсоход үл өгснийг авах нь жилээс жилд буурч, бу­сад аймаг­тай харьцуулахад доо­гуур үзүүлэлт­тэй, нэг онд дунд­жаар ердөө хоёрхон орон­той тоогоор илэрхийлэх цөө­хөн хулгай гардаг болжээ.

Эх­лээд уг зургийг эдгээр цөөн тооны хулгайн гэмт үйлд­лийн нэгнийх нь хавтаст хэрэгт нотлох баримт болгохоор цаг­даагийнхны авсан фото байна гэж эндүүрсэн юм. Гэтэл Мон­гол Улсын гурав дахь Ерөн­хий­лөгч Н.Энхбаяр сонгуульд нэр дэвшихдээ З.Ойдов аваргатай, төр­сөн нутагт нь авахуулсан сурталчилгааны зураг байв.

Улмаар тодруулахад, хө­шөө­ний зэс хөөмлийг мохоо үзүүр­тэй хатуу зүйлээр хуулан авч хулгайлсан нь үнэн аж. Хэр­гийн илрүүлэх ажилла­гааны үед Хархоринд байсан бүх хүнийг, аваргын хажууд зог­соо нэр дэвшигчийг хүртэл уг хэрэгт холбог­дуулан шалгах эрх үүрэгтэй. Хар­хорины цаг­даа ингэж шалгасан эсэх нь тодорхойгүй бөгөөд харин тө­рийн шагналын тэмдгийг хул­гайч аваагүй, аварга өөрөө аваа­гүй, Н.Энхбаяр өгөөгүй нь тодорхой байна.

Миний бичлэгийн найруул­гаас болоод манай улсын гурав дахь Ерөнхийлөгч нь З.Ойдов авар­гын төрийн шагналын тэмд­­г­ийг шуучи­хаад гаргаж өгөх­­гүй байсан юм шиг уншигч танд арай ойлгогдсон юм биш биз? Ийм хачин зүйл огт болоо­гүй. Ёстой жинхэнэ хачин нь гэ­вэл Зэвэгийн Ойдов төрийн шаг­­налгүй бөгөөд үе үеийн Ерөн­­хийлөгч нар түүнд энэ шаг­на­лыг ерөөсөө өгөөгүй юм байна.

Би алдарт бөхөө төрийн шаг­­налтан гэж бодож явжээ. На­­дад л лав, З.Ойдов гуайг тө­рийн шагналтан биш гэж бодо­хоор амрагийн дээд аав ээж хоёр Цагаан сарын шинийн нэ­гэнд золгодоггүй шиг хачин са­нагдаж байна.

Зэвэгийн Ойдов бол чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга, Олим­пийн мөнгөн медальт, Ази тивийн аварга, Азийн наадмын аварга, Монгол Улсын долоон удаа­гийн аварга, олон улсын “Интерна­цианол” тэмцээний олон удаагийн аварга… Дэл­хийн чөлөөт бө­хийн түүхэнд 62 кг-ын жингийн шилдгүүдийн нэг хэмээн би­чигд­сэн түүний ав­сан алт, мөн­гө, хүрэл медалийг нь жинлэж үзэхэд 62 кг хэдэн зуун грамм та­таж байна гэсэн. Тэ­рээр ийм амжилт гаргах төв­шинд хөдөл­мөр­лөснийхөө тө­лөө, Монгол Улсаа ертөнцийн чихнээ дуурс­гаж явсныхаа тө­лөө төр засгаас баатар, гавь­яат цолоор шаг­нуулж, бүх одон медалиар энгэрээ мялаалга­сан байна. Гэхдээ эдгээр нь Зэвэгийн Ой­дов гэдэг хувь хүн өө­рийг нь шаг­насан, хөдөлмө­рийн үр дүн­гийн шагнал юм.

Харин төрийн шагнал бол бү­­тээлд өгдөг шагнал. Тиймээс З.Ойдов аваргын “Ойдов” мэ­хэнд төрийн шагнал өгөх ёстой бус уу? Энэ бол олон улсын чө­лөөт бөхийн түүхэнд өөрийн зохиог­чоороо нэрлэгдсэн, “Ниль­сон”-ы дараахь хоёр дахь шинэ мэх. Энэ бол олон улсын чөлөөт бөхийн мэхний төрөлд Азиас бүртгэгдсэн  анхных.

З.Ойдов аваргын хэвтээ барилдаанаас нэг гараараа өр­сөлдөгчийнхөө толгойг уур­галан, нөгөө гараар тахимдаж барьц аван тэр чигээр нь эргүү­лэн далаар цэвэр дардаг мэ­хийг Чөлөөт бөхийн Олон ул­сын холбоо-FILA-гаас шинэ мэх гэж хүлээн зөвшөөрч буй­гаа хэдэн жилийн өмнө зарла­сан. Дээр нь аваргын зохиосон мэ­хийг “Ойдов” гэж нэрлэхээр тогтож өөрт нь сертификат ол­го­сон юм. Намбарын Энх­бая­рыг гурав дахь Ерөнхий­лөг­чийн алба хашиж эхэлсний да­раахан энэ үйл явдал өрнөж З.Ойдов аваргын “Ойдов” мэх­ний тухай дэл­хий даяар шуу­гиж, аварга өө­рөө үндэсний телевизээр гарч энэ мэхээ дав­тан хийж үзүүлж байсан. Тийм ч учраас Н.Энхбаяр Ерөн­хийлөгч байхдаа аваргад төрийн шагнал олгосон байх гэж бодож явснаас үүдэн  сур­тал­­чилгааны зурган дээр тэм­дэггүй байгааг хулгай авчээ гэж эндүүрсэн байна.

Баабар “Монголчууд: Нүү­дэл суудал” номоороо төрийн шаг­­нал авсны дараа “Энэ шаг­нал бол надад хувь хүнд маань биш, миний бүтээлд өг­сөн шагнал юм” гэж маш тодор­хой өгүүлсэн. Төрийн шагнал ол­гох журмыг уншихад  ч уг шаг­­налыг, нэг сая доллар дагадаг Но­белийнх шиг, хий­сэн бүтээл гаргасан нээл­тэд нь өгдөг болох нь ойлгомж­той байдаг. 

Сонирхуулахад, төрийн дээд шагналыг бий бол­сон 1945 оноос 1962 он хүртэл Х.Чой­бал­сангийн нэрэмжит шаг­нал, 1991-1997 онд төрийн соёр­хол, 1962-1991 онд, мөн 1997 оноос тө­рийн шагнал гэж нэр­лэж байгаа.

Анхлан шагнуулсан зо­хиолч Ц.Дамдинсүрэн, Б.Рин­чен, най­руу­­лагч Э.Оюун, зу­раач О.Цэ­вэгжав, Л.Гаваа, Д.Чой­дог, түүхч Ш.Нацаг­дорж на­рын бү­тээ­лээс хойш шог зо­хиолч Б.Цэнддоогийн “Соёлын довтол­гоон” ном хүртэл нийт­дээ 264 бүтээлд төрийн шагнал хүр­тээжээ. 1996 оны утга зохиолын Нобе­лийн шагналыг Польшийн яруу найрагч В.Шимборскагийн “Алмаст бичсэн захидал” най­раг­лалд олгосон байдаг. Сайхь эмэгтэй энэ бүтээлээ 34 на­сан­даа 39 жилийн өмнө 1957 онд туурвисан байсан шүү.

Яах вэ, З.Ойдов аваргын “Ой­дов” мэх нь, польш яруу най­раг­чийн найраглал шиг, шагналын цаг хуга­цааны хэм­жүүрт яваа гэж бодъё. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж нь аваргын,  FILA-гийн бат­ламж­тай шинэ мэхэнд тө­рийн шагнал соёрхохгүй бол хор­воогийн сонин нэ­гээр хорог­дохгүй үргэлжлэх буйзаа.

Б.ЕРЭНТЭЙ

Зохиогчийн эрх: Үндэсний шуудан
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж