Шиньжян уйгуруудыг урт сахал ургуулж, гивлүүр зүүхийг хориглов

Хуучирсан мэдээ: 2017.04.01-нд нийтлэгдсэн

Шиньжян уйгуруудыг урт сахал ургуулж, гивлүүр зүүхийг хориглов

Хятадын баруун хойд хязгаарт орших Шинжянь-Уйгурын өөртөө засах орны иргэдийг урт сахал ургуулж, гивлүүр зүүхийг хориглосон шинэ хязгаарлалтыг Хятадын эрх баригчид танилцууллаа. 10 сая гаруй исламын шашинтнуудын өлгий нутагт ийм арга хэмжээ авч буйн шалтгаан нь исламын шашны хэт даврагсдаас сэргийлэх зорилготой гэнэ.

Шинээр баталсан хязгаарлалтын арга хэмжээнд хэвийн бус, хэт урт сахал ургуулах, олон нийтийн газар гивлүүр зүүх, мөн олон нийтийн телевиз үзэх зэргийг хоригложээ. Түүнчлэн

•    Хүүхдүүдийг улсын өмчийн сургуульд сурахыг хориглох
•    Гэр бүл төлөвлөлтийн бодлогыг дагаж мөрдөх
•    Зөвхөн шашны зан үйлийн дагуу гэрлэх
•    Шашны хэт туйлширсан үзэл санаа бүхий нийтлэл, мэдээ мэдээлэл, аудио-видео материал унших, танилцах, хэвлэн нийтлэх, татаж авахыг хориглох
•    Төрийн үйлчилгээ авахыг хориглох. Үүнд олон нийтийн радио, телевиз ч мөн багтана
•    Шашны хэт туйлширсан, хэт даврагч үзэл санааг түгээх, ухуулан сурталчлахыг хориглох зэрэг асуудал багтжээ.

Дээрх хязгаарлалтыг Шиньжяны хууль тогтоогчид хлээн зөвшөөрсөн бөгөөд тус бүсийн албан ёсны мэдээллийн сайтад нийтлэгдсэн байна. Хориг арга хэмжээ 2017 оны дөрөвдүгээр сарын 1-ний бямба гаригаас эхлэн дагаж мөрдөнө гэж заажээ. 

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж