Рафаэль Силва медальтай буцав

Хуучирсан мэдээ: 2017.04.01-нд нийтлэгдсэн

Рафаэль Силва медальтай буцав

Гүржийн нийслэл Тбилис хотноо болж буй жүдо бөхийн "Тбилис-2017" Гранпри тэмцээнээс Риогийн баатруудын нэг Бразилын Рафаэль Силва медальтай буцлаа. Өчигдөр болсон эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 15 жүдоч барилдсанаас ОХУ-ын Ирина Заблудина түрүүлж, олимпийн аварга Рафаэль Силва мөнгө, Нидерланд, Оросын бөхчүүд медалийн тавцанд зогссон юм. Рафаэль Силва шөвгийн наймд Ц.Хуланг, хагас шигшээд ОХУ-ын Наталиа Голомидоваг ялж, аваргын төлөө шалгаран үлдсэн. Түүнтэй шигшээ барилдаанд ОХУ-ын Ирина Заблубдина таарсан ч цэвэр ялагдсан юм.

“Рио 2016” олимпийн наадмын баатруудын нэг олимпийн аварга Силва энэ оны хоёрдугаар сард Францын Парист болсон “Их дуулга” тэмцээнээс медальгүй буцаж байсан. Тэгвэл Гүржийн гранпригаас мөнгөн медальтай буцлаа.

Монголчуудын эчнээ танил болсон Рафаэль Силва Риогийн наадмын үеэр Д.Сумъяаг ялж, олимпийн аварга болж байсан билээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж