Сэлэмчид Япон, Болгараас суралцана

Хуучирсан мэдээ: 2017.04.03-нд нийтлэгдсэн

Сэлэмчид Япон, Болгараас суралцана

Ж.Жигжидсүрэнгээр удирдуулсан залуу сэлэмчид Японы Аомори мужид бэлтгэлээ базааж байгаа билээ. Тэгвэл манай залуус сэлэмчдээс өөр нэг тамирчин хамтарсан бэлтгэл хийхээр хилийн дээс алхав. Энэ бол “Хангарьд” клубын тамирчин Б.Хаш-Эрдэнэ.

Тэрбээр Болгарын Пловдив хотод 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийх бөгөөд үүний дараа өсвөр, залуучуудын дэлхийн аваргад оролцох юм.

Уг хамтарсан бэлтгэлд дэлхийн 30 орчим орны өсвөрийн тамирчин хамрагдаж байгаа юм. Б.Хаш-Эрдэнэ нь өдгөө 17 настай бөгөөд энэ онд өсвөр, залуучуудын улсын аварга болсон юм.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж