170 тонн малын тэжээл хандивлалаа

Хуучирсан мэдээ: 2017.03.31-нд нийтлэгдсэн

170 тонн малын тэжээл хандивлалаа

Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн зүгээс 73.5 сая төгрөгийн өртөг бүхий  нийт 170 тонн малын тэжээл, өвсийг ХХААХҮЯ-нд албан ёсоор хүлээлгэн өглөө. Хандивласан өвс тэжээлийг өвөлжилт, хаваржилт хүндэрсэн Булган, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн малчдад хүргэх бөгөөд  тусламжийн цуваа өнөөдөр /2017.03.31/   22-ын товчооноос хөдөллөө. Уг ажил нь “Малчдад туслах сайн санааны аян”-ы хүрээнд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнгийн санаачлагаар явагдаж байгаа юм байна.

Дашрамд дуулгахад, “ТИКА”-гийн зүгээс 2010, 2016 онд зудын гамшгийн үеэр Өвөрхангай, Архангай, Завхан аймгийн малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлж байсан байна. Цаашдаа ч малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх төслийг хэрэгжүүлэх гэнэ.

Г.ТҮШИГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж