Хөрсний гулгалт хот сүйрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2017.04.02-нд нийтлэгдсэн

Хөрсний гулгалт хот сүйрүүлжээ

Колумб улсад үерийн дараах хөрсний гулгалтаас үүдэн бүхэл бүтэн хот шавар, шалбаагт дарагджээ. Гамшгийн улмаас 250 гаруй хүн амь үрэгдэж, 400 хүн гэмтэж бэртсэн байна.

Колумбын армийн 1100 цэрэг аврах ажиллагаанд дайчлагдан сураггүй болсон 200 хүнийг эрэн хайх ажлыг үргэлжлүүлж байна.

Колумб улсын баруун өмнөд хэсгийн Мокоа хотод болсон их үерийн дараа хөрсний гулгалт үүссэн аж.

Колумбын онцгой байдлын албаны мэдээгээр нэг өдрийн дотор бүс нутгийн гуравны нэг нь үерт автсан гэнэ. Аадар борооны улмаас гол мөрнүүд үерлэж, хөрсний нуралт, гулгалт ихээр үүсчээ.

Б.ТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж