Бэлэн мөнгөөр үйлчлүүлэх гэсэн иргэд олон байна

Хуучирсан мэдээ: 2017.04.01-нд нийтлэгдсэн

Бэлэн мөнгөөр үйлчлүүлэх гэсэн иргэд олон байна

Өнөөдрөөс /2017.04.01/ нийтийн тээврийн автобус, троллейбус зөвхөн “U money” картаар үйлчилгээ хийж эхэлж байгаа. Үүнтэй холбоотойгоор автобус болгонд хянагч нарыг ажиллуулж картаар төлбөрөө хийгээгүй иргэдийг зорьчуулахгүй байх, цаашлаад автотээврийн хуулийн дагуу 5000 төгрөгөөр торгох, албадан ажил хийлгэх зэрэг арга хэмжээг авч ажиллаж байна.

“Офицеруудын ордон-Таван шар” чиглэлийн угсраа автобусны хянагчаас энэ талаар тодруулахад “Өглөөнөөс хойш ажиглаад байхад картгүй иргэд маш олон байна. Бэлэн мөнгөөр үйлчлүүлэх гэсэн иргэдийг буухыг шаардахад өөдөөс уурлах, маргалдах зэргээр хандаж байна. Тухайн иргэд маань мэдээлэлгүйгээс болоод картгүй орж ирсэн учир өөрсдөө буугаад явчихаж байгаа” гэлээ.

“Улаанбаатар смарт карт” ХХК-ийн зүгээс карт цэнэглэж, борлуулах 450 орчим гэрээт цэгийг автобусны буудлын ойролцоо байгуулж ажиллаж байгаа гэж мэдээлсэн. Харин  тухайн цэгүүд хомс байгааг автобусанд зорчиж явсан иргэд ярьж байлаа.

Г.ТҮШИГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж