Морин хуурч Н.Жигжиддорж, морин хийлч Д.Амармэнд, төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ, Г.Долгорсүрэн (Гобой), Ц.Мөнгөнтовч (Контрабасс) Б.Зандан-Оргил (Фагот)…
Монголын хөгжмийн урлагийн өмнөө барьж буй залуухан одод маргааш нэгэн гайхалтай үдшийг бэлэглэх гэж байна. Авьяаслаг уран бүтээлчдийн хамтарсан “Bassoon Duo & Trio” сонгодог, цөөхүүл хөгжмийн тоглолт Улсын филармонийн концертын танхимд 19:30 цагаас болно.
Польш, Япон, Францын алдартай сонат, Моцартын бүтээл, “Севилийн үсчин” дуурийн ари эгшиглэх сонгодог үдэшт оролцох залуу уран бүтээлчдийг танилцуулъя.
Морин хуурын чуулгын удирдаач, гоцлол хөгжимчин. “UB Chamber Music”-ыг үүсгэн байгуулагч.
2003-2013 онд ХБК-д суралцан, морин хуурч мэргэжлээр төгссөн.
2008 оноос хойш Морин хуурын чуулгад ажиллаж байна.
Этно жазз “Арга билэг” хамтлагийн гишүүн.
"Дэв", "Дээлт", "The Portrait of Morin Khuur" цомог гаргасан.
ОХУ-ын Москва хотын Большой театр, БНСУ-ын Сөүл хот дахь Гранд театр, Бээжин хотын Хятадын үндэсний гранд театр, Парис хот дахь UNESCO танхим, Нью-Йорк хот дахь НҮБ-ын танхим, АНУ-ын Байгалийн түүхийн музейн танхим, Нью-Йорк хотын Рубины музей зэрэг дэлхийн алдартай тайзнаа уран бүтээлээ толилуулж байсан.
Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн хөгжимчдийн улсын уралдааны гоцлол хөгжмийн төрөлд тэргүүн байр, тэргүүн дээд ГранПри шагнал хүртэж байсан. Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан.
1995-2005 он: Хөгжим, бүжгийн коллежид суралцаж, төгссөн.
2005-2007 он: Италийн дэлхийн нэгдсэн коллеж төгссөн.
2007-2008 он: АНУ, Бостон Консерваторид суралцсан.
2008-2011 он: Венецийн Хөгжмийн дээд сургуульд бакалавр зэрэг хамгаалсан.
2012-2015 он: Венецийн Хөгжмийн дээд сургуулийн магистрт суралцсан.
2014-2016 он: Италийн Дүино хот дахь Олон улсын цөөхүүл хөгжмийн академид суралцсан.
2016 онд Олон Улсын цөөхүүл хөгжмийн академийн "Premio Premuda" шагнал хүртсэн.
Венец xотын "Palazzo delle Prigioni", "Malibran", "Teatro La Fenice", "Teatro Goldoni" , Милан хотын "Teatro del Popolo", Vicenza хотын "Teatro Olimpico", "Teatro Remondini", "Teatro Lorenzo Da Ponte", Триестэ хотын "Sala Beethoven", "Teatro Piccola Fenice", "Auditorium Museo Revoltella", Вэрона хотын "Castel Vecchio" болон Америк, Герман, Словень, Австри улсуудад гоцлол болон цөөхүүл хөгжмийн төрлөөр тоглолт хийсэн.
1997-2007 он: Хөгжим, бүжгийн коллежид суралцаж, төгссөн.
2008-2010 он: Италийн Дуино хот дахь Дэлхийн нэгдсэн коллежид сурсан.
2010-2013 он: Италийн Триэстэ хотын У.Тартини нэрэмжит Хөгжмийн их сургуульд бакалавр зэрэг хамгаалсан. Өдгөө Италийн Удинэ хотын Ж.Томадини нэрэмжит Хөгжмийн их сургуулд магистерт суралцаж байгаа.
2012 онд Италийн Триэстэ хотод зохиогдсон "Friuli Venezia Giulia" oлон улсын уралдаанд III байр,
2013 онд Испанийн Мадрид хотод зохиогдсон "Villa de Madrid" олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанд тэргүүн байр,
2014 онд Италийн Венеци хотод зохиогдсон (зөвхөн Итали улсад сурч буй шилдэг оюутнуудын хооронд зохиогддог) "Premio Venezia" төгөлдөр хуурчдын уралдаанд IV байр эзэлж, тус уралдааны төгсгөлд Венец хот дахь Дэлхийн алдарт театруудын нэг болох La Fenice театрт тоглосон.
2016 онд Монгол Улсын Филармонид өөрийн бие даасан “Precipitato” тоглолт, 2017 оны хоёрдугаар сард Улан-Үд хотын филармонид өөрийн бие даасан тоглолтыг тавьсан.
2010 онд Германы Лубек хотын Хөгжмийн дээд сургууль төгсөн.
УДБЭТ-ын гоцлол хөгжимчин.
Монгол Улсын Үлээвэр хөгжимчдийн улсын уралдааны II байрын шагналтай,
Лубек хотын Хөгжмийн дээд сургуулийн “Student Scholarship” шагналтай.
Соёлын Тэргүүний ажилтан.
ОХУ-ын Екатеринбург хот дахь Свердловскийн филармоний залуучуудын оркесторт гурван жил фагот хөгжимчнөөр ажилласан. Одоо Хөгжим, бүжгийн коллежид багшилдаг.
2010 он: Хөгжим, бүжгийн коллеж төгсөн.
2010-2015 он: Уралын Хөгжмийн дээд сургуульд суралцаж, хөгжмийн багш, оркесторын хөгжимчин, гоцлол хөгжимчин, ансамблын хөгжимчин мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан.
Новосибирск хотноо болсон Олон улсын үлээвэр хөгжимчдийн уралдааны II байр, Екатеринбург хотноо болсон цөхүүл хөгжимчдийн уралдаанд II байрын шагналтай.
2015 онд Чайковскийн нэрэмжит олон улсын залуу хөгжимчдийн оркесторын фестивальд амжилттай оролцсон.
Б.ЭНХ