Өмнөд Солонгосын хөлөг онгоцыг хайсаар байна

Хуучирсан мэдээ: 2017.04.03-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын хөлөг онгоцыг хайсаар байна

Өмнөд Солонгосын далайн тээврийн Stellar Daisy хөлөг онгоцны багийн гишүүдийг хайх ажиллагаа үргэлжилж байгааг БНСУ-ын Ионхап агентлаг мэдээлж байна. Хөлөг онгоцны баг 24 хүнтэй байснаас хоёрыг нь Бямба гаригт аврах завьтай хөвж явсныг олсон юм.

Бямба гаригт Уругвайн эрэг хавиас “хөлөг онгоц живж байна” гэсэн мэдээллийг багийнхан ирүүлсний дараа хайх ажиллагаа эхэлсэн юм. Хөлөг онгоц БНСУ-ын эзэмшлийнх боловч Маршаллын арлуудын далбаан дор тээвэр хийдэг. Багийн бүрэлдэхүүнд Филиппинийн 16, Өмнөд Солонгосын найман хүн байжээ.

БНСУ-ын хүсэлтээр Бразил болон Уругвайн аврах албаныхан эрэн хайх ажилд тусалж байна.

Хөлөг онгоц 266 мянган тоннын даацтай бөгөөд гуравдугаар сарын 26-ны өдөр Бразилаас 260 мянган тонн төмрийн хүдэр ачин Хятадыг чиглэн гарсан аж.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж