Герман цэргийн зардлаа нэмэгдүүлэхгүй

Хуучирсан мэдээ: 2017.04.02-нд нийтлэгдсэн

Герман цэргийн зардлаа нэмэгдүүлэхгүй

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп НАТО-гийн гишүүн орнуудыг батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлэхийг шаардаж байгаа ч Герман улс цэргийн зардлаа нэмэгдүүлэхээс татгалзжээ.

Германы гадаад хэргийн сайд Сигмар Габриель хэлэхдээ “Герман улс эдийн засгийнхаа хоёр хувьтай тэнцэхүйц хэмжээний мөнгийг цэргийн зардалд зориулна гэдэг бодит бус санагдаж байна. Үүний оронд энэ мөнгийг хөгжлийн тусламжид зориулах нь зохистой” хэмээжээ.

НАТО-гийн дарга Йенс Столтенберг ч гишүүн орнуудыг ижил тэгш хэмжээтэй төлбөр төлөх ёстой гэсэн байр суурийг илэрхийлжээ.

НАТО-гийн жилийн тайлан мэдээллээр АНУ, Их Британи, Грек, Польш, Эстони улсууд л хоёр хувийг батлан хамгаалахдаа зарцуулж байгаа аж. Герман улсын хувьд 1.2 хувийг батлан хамгаалахын зардалд зориулдаг байна.

Б.ТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж