
Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр өнөөдөр нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн засварын ажил болоод барилгын өргөтгөлийн явц байдалтай танилцлаа. Тухайлбал, нийслэлийн Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 20 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 62 дугаар цэцэрлэгийн засвар шинэчлэл, Багшийн хөгжлийн ордын барилгын ажлын явцтай газар дээр нь очиж танилцсан юм. Одоогоор Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 20 дугаар сургуулийн засвар шинэчлэлийн ажил бүрэн дуусч, улсын комисс хүлээж авсан бол Баянзүрх дүүргийн 62 дугаар цэцэрлэгийн барилгын засвар шинэчлэлийн ажил 60 хувь буюу дээвэр шинэчлэх ажил хийгдэж байгаа бөгөөд ирэх хичээлийн жил эхлэхээс өмнө бүрэн хийж дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа гэнэ. Тус цэцэрлэгийн засвар шинэчлэлийн ажлын явцтай танилцах үеэр БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр болон холбогдох албаныхан дотор засал, цахилгаан шугам сүлжээг шинэчлэхэд нэмж хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа гэх хүсэлтийг хүлээн авч, ойрын хугацаанд шийдвэрлэж өгнө гэдгээ амаллаа. Уг цэцэрлэгийн барилгын засварын ажилд улсын төсвөөс нийтдээ 30 сая төгрөг төсөвлөжээ. 2011 онд улсын төсвөөс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн засвар, шинэчлэлийн зардалд нийтдээ 10 гаруй тэрбум төгрөг зарцуулж байгаа аж.
Д.ДОЛГОР
Y 2011-08-03 202.170.81.222
Hujaa
Зочин 2011-08-03 124.158.64.65
БАЯНЗҮРХ ЗАХЫН УРД БАЙРЛАХ ашиглалтанд орсон 79м2 бүхий 2 өрөө ШИНЭ БАЙРЫГ м2-г 1100000 төгрөгөөр тооцож зарна Төлбөрийн 20 хувийг бэлнээр хийвэл үлдсэн 80 хувийн банкны урт хугацааны зээлд хамруулж болно
Утас 9192-5988 9913-7275
Зочин 2011-08-03 124.158.64.65
БАЯНЗҮРХ ЗАХЫН УРД БАЙРЛАХ ашиглалтанд орсон 79м2 бүхий 2 өрөө ШИНЭ БАЙРЫГ м2-г 1100000 төгрөгөөр тооцож зарна Төлбөрийн 20 хувийг бэлнээр хийвэл үлдсэн 80 хувийн банкны урт хугацааны зээлд хамруулж болно
Утас 9192-5988 9913-7275