Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх, хяналт тавих журмыг шинэчлэн боловсруулах ажил эхлээд байгаа билээ. Уг ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, иргэдээс тулгамдаж буй асуудлаар санал авах хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Татварын газар, дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэс болон 200 гаруй аж ахуй нэгж, иргэд оролцов.
Эх сурвалж: БЗД