Өмнөд Солонгосын хөлөг онгоц сураггүй болжээ

Хуучирсан мэдээ: 2017.04.02-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын хөлөг онгоц сураггүй болжээ

Өмнөд Солонгосын Stellar Daisy тээврийн хөлөг онгоц Атлантын далайд сураггүй болсныг албаныхан мэдээлжээ. 312 метр урт тээврийн хөлөг онгоц руу ус орж ирж байгаа тухай хөлгийн багийнхан баасан гаригт мессежээр Уругвайн албаныхан мэдээлсэн аж.

Хөлгийн багийн 24 хүнээс (Филиппиний 16, Өмнөд Солонгосын найм) хоёр нь аврах завин дээр хөвж явсныг олж аварчээ.

Уругвайн тэнгисийн цэргээс сураггүй болсон хөлгийн ойролцоо явж буй худалдааны усан онгоцнуудад ослын талаар мэдэгдсэн байна. Сураггүй болсон 22 хүнийг хайж ажил үргэлжилж байгааг Өмнөд Солонгосын гадаад хэргийн яамнаас мэдээлжээ. Өмнөд Солонгосын засгийн газраас эрлийн ажилд Бразиль, Уругвай улсаас тусламж хүссэн байна.

260 мянган тонны багтаамжтай хөлөг онгоцыг Өмнөд Солонгосын компани эзэмшдэг бөгөөд Маршалын арлуудын далбайн дор далайн тээвэр хийж байжээ. Хөлөг онгоц Бразиль улсаас далайд гарсан аж.

Б.ТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж