“Морьтны гайхамшиг” эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2017.04.01-нд нийтлэгдсэн

“Морьтны гайхамшиг” эргэн ирлээ

Монголын үндэсний цирк шинэ улирлын тоглолт өнөөдрөөс эхэллээ. Хоёр сарын хугацаанд олон улсын циркийг амжилттай тоглож, арслан, бар гээд араатны хаануудыг үзэгчидтэйгээ уулзуулж байсан циркийн ээлжит тоглолт эхэллээ. Харин энэ удаа тус циркийн уран бүтээлчид сурагчдын амралтанд зориулсан ээлжит нэгэн сонирхолтой тоглолтыг дөрөвдүгээр сарын 1-5-ны өдрүүдэд тоглох гэж байна. “Морьтон циркийн гайхамшиг” тоглолтод циркийн алтан манежнаа олон олон сонирхолтой үзүүлбэрүүд бэлтгэгджээ. Энэ тоглолтод 11 жилийн дараа “Морьтны гайхамшиг” эргэн тоглогдох гэж байгаа бол уран нугаралт, агаар, илбэ, дудартай акробат, олс, ташуур, жонглерийн үзүүлбэр зэрэг багтсан.  Мөн хэрчимт тэнцвэр, шоо,  галын шоу болон хөгжөөн баясгах алиалагч нар ч тоглолтыг чимэх юм.

ТОГЛОЛТЫН ХУВААРЬ:

  • 4.1, 2-ны 14.30
  • 4.3, 4, 5-ны 18.30 цагаас тус тус тоглох бөгөөд билетийг Монголын үндэсний циркийн билетийн касс болон 1900-1950-аар үнэгүй хүргэж байна. Мөн Мобикомын 99 Candy болон Юнителийн 100 GG-ээр 50 хувь хөнгөлөлттэй үзэх боломжийг үзэгчиддээ олгож байгаа аж. Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг  325522, 95659012, 95659013 дугаараас лавлана уу.

Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж