Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

Дулаарал яллаа

Сүүлийн 10 жилийн шинжлэх ухааны гол ололт нь даяарчлалын дулаарал бодитой болсонд оршино. Discovery суваг 2000-2009 онуудын хамгийн чухал гэсэн шинжлэх ухааны 10 ололтын жагсаалтыг гарган нэрлэсэн байна.

Элэнц эхээс Сарны мөс хүртэл

Сарнаас ус олж, генийн эмчилгээний технологийг сэргээн алс холын ододын шинжилж,  хүн төст гоминид Аддийг судалсан зэрэг нь Science сэтгүүлийн гол үнэлгээ болсон байлаа. 2009 оны хамгийн лут гэх шинжлэх ухааны 10 ололтыг энэ сэтгүүл нэрлэсний дараа  Discovery суваг хоцрохгүйг хичээн өөрийн хувилбарыг гаргахдаа шууд 10 жилийнхийг нэрлэсэн аж.
1/ Даяарчлалын дулаарал тэдэнд их онцгой санагдсан байна. Өнгөрсөн 10 жилийн дотор эрдэмтэд Арктик, Антарктик, Европын мөсөн голууд ба мөсөн бүрхүүлийн хайлалт байгаагүй хэмжээгээр хурдасныг батлав. Африкийн алдартай Килиманджаро  мөсөн оройгоо алдана гэдгийг ч сануулав.
Телевизийн сувгуудын мэдээлж байгаагаар  “Далайн төвшин нэмэгдсэнээр Шинэ Орлеаных шиг үерт нэрвэгдэх аюул  эргийн хотууд ба арлуудад нүүрлэж болно” гэж анхааруулжээ.
Даяарчлалын дулааралтай тэмцэх нь зогсонги байдалд орлоо
Өнгөрсөн оны сүүлчээр хуралдсан Цаг уурын өөрчлөлтөй тэмцэх НҮБ-ын Копенгагены дээд хэмжээний уулзалт бүтэлгүйтсэн билээ. Дээд хэмжээний уулзалтын төгсгөлийн баримт бичигт хүлэмжийн хийн хаягдлыг хязгаарлах талаар тодорхой үүрэг тусгагдаагүй нь ямар ч тохиолдолд Киотогийн протоколыг орлох баримт бичиг биш болохыг нотолж байна.
Цаг уурын өөрчлөлт нь хүний үйл ажиллагааны хүчин зүйлээс үүдэлтэйг нотолсон  Киотогийн протоколын залгамж чанарыг хадгалахгүй бол даяарчлалын дулаалал дараагийн 10 жилд ч Discovery сувгийн жагсаалтыг тэргүүлсээр байх биз.

2/ Discovery сувгийн “мөнгөн медаль” хүний геномын тайлалыг хийж буй генетикүүдэд ноогдож байна. Тэд бас дээр нь гахайнаас эндэнэ шиш хүртэл амьтан ургамалын геномыг тайлж чадлаа. Геномын нууцыг тайлах нь хүн яагаад янз бүрийн онцлогтой мөн яагаад янз бүрийн өвчинд нэрвэгдээд байна гэдгийг мэдэх боломжийг авчирч байгаа юм. Амьтан ургамалын геномыг тайлснаар өвчнийг эмчлэх ургацыг нэмэгдүүлэх зэрэг олон төрлийн үр ашиг гарч ирнэ.


3/ Сансрын аппарат Phoenix 2008 онд Улаан нүдэн гаригаас гурав дахь том олз олсон нь ус байв. Өмнө уг аппарат уг гаригийн гадаргаас цагаан өнгийн бодистой даврхагыг малтан гаргасан нь Улаан нүдэн гаригийн туйлын хязгаарын нарны ташуу туяанд ууршин алга болсон юм. Улаан нүдэн гариг руу илгээсэн Америкийн хоёр аппарат Mars Global Surveyor ба Mars Expedition Rovers сүүлийн 10 жилийн дотор Марс гаригт усны дажгүй систем байсныг нотлосон хуурай гол горхины  гольдрол болон бодисуудыг нээж өгсөн байлаа. Одоо эрдэмтэд тэр эртний усанд ямар нэгэн микроорганизм байсан уу гэдгийг тогтоохоор хичээж буй.Ертөнцөд бид ганцаараа байна уу гэдгийг мэдэхэд тэдний энэ зүтгэл тус болох юм.

Туршилт ба нээлтийн арга барил

Британийн шинжлэх ухааны сэтгүүл өөрийн дүгнэлтээ гаргахдаа жагсаалт гаргахыг чухалчлаагүй харин шинжлэх ухааны шинэ арга барилын талаар өгүүлжээ. Тэр арга барилууд нь шинэ нээлтийг хийх боломжийг өгсөн юм…


4/
Суурь эсийг нээсэн нь шилдэг нээлтийн чансааг толгойлохоор байгаа ч даан ч ёс зүйгүй гээд энэ чиглэлийн туршилтыг хойш тавьсан учир дөрөвт л нэрлэгдэв бололтой. Плюрипотентын (pluralis-олон тооны, potentia-хүч чадал, боломж гэсэн латин үгнээс) суурь эсүүдийг (iPCs) ашиглах нь удирдах дохион дор хүний биеийн ямар ч эсэд хувируулж, эцэг, эхгүй олон тооны хүнийг гаргаж ирэх боломжтой юм. Тухайлбал, тийм хүмүүсийг цэргийн зорилгоор ашиглаж болно. Нөгөө талаас эдгээр эсийг ашигласнаар эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай олон янзын өвчнийг эмчилж болно. Суурь эснээс тэр эрхтнүүдийг “ургуулж” болох боломжтой.

5/ Хиймэл үе мөчийг тархины дохиогоор удирдах аппаратуудыг бүтээсэн нь чухалд тооцогдлоо. Ийм маягийн анхны туршилтуудыг 2000 оноос сармагчин дээр хийж эхэлсэн билээ. Яг өнөөдрийн хувьд хиймэл гартай хүмүүс янз бүрийн зүйлийг өргөх мөн хуруугаа хөдөлгөх чадвартай болоод байна. Энэ чиглэлийн ажил ойрын үед хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст мэдэгдэхүйц тус болох ёстой.

6/ Нарнаас бусад одод ба  ер бусын гаригуудын судалгаа, нээлт өнгөрсөн арван жилд маш их дэвшилтэй урагшлав. Өдгөө ер бусын 400 гариг бидэнд нээгдээд байна. Харамсалтай нь тэдний дунд Дэлхийтэй адил гариг алга байна. Гэхдээ “хоёр дахь дэлхийн нээлт” хэрэв тийм гариг байдаг бол ойрын үед хийгдэх нь ойлгомжтой болжээ.


7/  Discovery  суваг долдугаар байраа археологчдын сүүлийн 10 жилийн дотор олборлосон хүний элэнц хуланцад өглөө. Бүр тодруулбал, Чад улсаас олдсон Тумаи гэгчийн тухай яриа юм. Гэхдээ харин энэ сахелантроп нь хоёр хөлөөрөө явдаг байсан уу, үнэндээ хүний элэнц мөн үү гэдэг нь тодорхойгүй.  Харин Science сэтгүүл Адди гэж нэрлэгдсэн элэнц эмээг 2009 оны том нээлт гэсэн байна лээ.

8/ Хар матери байгаа гэх хажуугийн баталгааг дараагийн байрандаа уг суваг нэрлэв. Харилцан үйлчилгээтэй хоёр галактикийг төлөөлсөн 1E0657-56 гэх биетийг ажиглах үеэр  ийм таамаглал гарч ирсэн юм. Рентген туяаны Chandra гэх дурангийн тусламжтайгаар хийсэн ажиглалтаар тийм биет бүрэлдэхэд үл харагдагч бодисийн асар их жин хэрэгтэй гэж эрдэмтэд үзжээ. “Хаббл” зэрэг бусад телескопын гэрлийн урсгалыг нугалаа ба эрчимжилт болон таталцлын хүчинд тулгуурласан   ажиглалтууд ч үл үзэгдэгч асар их жинтэй мананцар байгааг хэлж буй.

9/ T. Rex төрлийн жижигхэн үлэг гүрвэлийн үлдэгдлээс судас ба чөмөгний матриксийг олж чадсан нь ес дэх том нээлт болж байна. Дараагийн шинжилгээ нь тэр гүрвэлд  амино хүчлийг бүтээгч нь орчин үеийн тахианых шиг адилхан байсныг хэлж өглөө.

10/ Сүүлийн арван жилийн чухал ололтуудын сүүлд Нарны аймгийн системийн бүтцийг эргэн харсан явдал болов. Нарны аймгийн ес дэх гариг гэж тооцогдож байсан Плутон гаригаас том гаригуудыг нарны аймгийн зах хязгаарт нээснээс хойш Олон улсын одон орон судлалын холбооны ассамблей 2006 онд Прага хотноо цугларахдаа гаригуудын ангилалыг шинэчлэхээр шийдсэн юм. Ингээд нарыг тойрон эргэлдэх дэлхийн бүлгийн дөрөв, аварга гаригийн бүлгийн дөрөв нийт найман гаригтай болов. Плутон мэтийн бусад гаригууд нь одой гаригс гэж тооцогдох болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж