Гүржийн нийслэл Тбилис хотноо жүдо бөхийн "Тбилис-2017" Гранпри тэмцээн болж байна. Тус тэмцээнд 36 улсын эрэгтэй 164, эмэгтэй 87, нийт 256 жүдоч өрсөлдөж байгаагаас манай есөн бөх хүч үзэж буй. Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр/2017.03.31/ манай таван жүдоч татамид гарснаас эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Д.Төмөрхүлэг мөнгө, эмэгтэйчүүдийн 57 кг-д Ц.Хулан шагналт V байр эзлэв.
66 кг-ын жинд нийт 25 бөх хүч үзсэнээс Гүржийн Г.Лаша алтан медаль хүртэж, Монголын Д.Төмөрхүлэг мөнгө, Бразилын Ч.Чибана, ОХУ-ын Шамилов нар хүрэл медалийн тавцанд зогслоо.
“С” хэсгийг тэргүүлсэн Д.Төмөрхүлэг эхний тойрогт хийлж, Гүрж, Азарбайжан, ОХУ-ын бөхчүүдийг ялж, финалд үлдсэн юм.
Эх сурвалж: http://www.ippon.org
Ч.БОЛОР