Та амралтын өдрүүдэд юу үзэхээр төлөвлөсөн бэ? Өнөөдөр дөрөвдүгээр сарын 1 буюу инээдмийн баярын өдөр. Ингээд амралтын өдрүүдийн үзвэрийн хуваарийг танилцуулья.
ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1.
УЛСЫН ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР
17.00 цагаас Ж.Россини "Севилийн үсчин" дуурьтай.
УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР.
“Парисын дарь эхийн сүм” сонгодог мюзикл жүжгийг 4.1, 2-ны өдрүүдэд 17.00 цагаас тоглоно.
ДҮРҮҮДЭД:
- Эсмеральда Н.Баярмаа
- Квазимода С.Болд-Эрдэнэ /СТА/
- Фроло хамба Г.Эрдэнэбилэг /СТА/
- Феб М.Түвшинхүү /СТА/
- Гренгуар Л.Дэмидбаатар /МУГЖ/
- Гудул Б.Нармандах /СТА/
- Клопен Б.Жаргалсайхан /МУГЖ/
- Лис Ц.Баясгалан /СТА/
- Олны хэсэгт театрын нийт уран бүтээлчид.
Тасалбарын үнэ: суудлын зэрэглэлээс хамааран: 10,000₮, 15,000₮, 20,000₮, 25,000₮ 30,000₮
Тасалбарыг: УДЭТ-ын касс, www easyticket.mn, www.ticket.mn
ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 2.
УЛСЫН ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР
Л.Минкус "Дон Кихот" балет 2017.04.02-ны 17 цагт
Адал явдал хайгч, өвгөн ноён Кихот энэ удаад дурлалт хос Китри, Базиль хоёрт туслах болно. Залуу хосын хайр дурлал, тэдний дундуур хөндөлсөх баян тайж Гамаш, хүргэнээ сонгох гэж туйлбаргүй загнах Лоренцо нарын хөгтэй үйл явдлуудыг та хөгжмийн яруу тансаг аялгуугаар хөглөгдөн үзээрэй.