Киа брэндийн суудлын автомашин, бага даацын ачааны автомашин болон Хьюндай брэндийн ачааны автомашин, автобус, Мобис брэндийн оригиналь сэлбэг хэрэгслийн албан ёсны дистрибьюторын үйл ажиллагаа явуулагч Монгол Моторс Групп ХХК нь /Хьюндай Моторс Монгол ХХК, Киа Моторс Монгол ХХК/ хэрэглэгчдийнхээ дуу хоолойг сонсож борлуулалтын дараах үйлчилгээний чанар, шуурхай байдлыг нэмэгдүүлэх, баталгаат сэлбэг хэрэгслийг дуураймал сэлбэг хэрэгслээс хэрхэн ялгах, үр өгөөжийг хэрхэн тооцоолж сонголтоо хийх зэрэг мэдээллийг олгох зорилгоор хэрэглэгчийн өдөрлөгөө өөрийн охин компани болох Хьюндай Моторс Монгол ХХК-ийн байранд зохион байгууллаа.
Тус өдөрлөгийн үеэр хэрэглэгчдийнхээ үйл ажиллагаандаа ашиглаж буй Хьюндай болон Киа брэндийн автомашинуудад нь тохирох оригиналь сэлбэг хэрэгслийг хямдралтай үнээр санал болгохын зэрэгцээ үйлдвэрлэгдэхээ больсон ховор сэлбэг хэрэгслийг ч мөн санаанд оромгүй хямд үнэ, төлбөрийн нөхцөлөөр санал болгосон юм.
Мөн тус компани нь хэрэглэгч байгууллагуудынхаа төлөөллөөс автомашинаа хамгийн урт хугацаанд аюулгүй найдвартайгаар жолоодон байгууллагынхаа болоод нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж буй жолооч нарыг урамшуулсан нь хэрэглэгчдийн талархалд нийцсэн үйл ажиллагаа болсон төдийгүй Хьюндай брэндийн ачааны автомашин, автобус болон Киа брэндийн автомашины найдвартай чанартай байдлыг батлан харуулсан үйл явдал боллоо.
Өдөрлөгийг зохион байгуулсан Монгол Моторс Групп ХХК-ийн хамт олон энэхүү үйл ажиллагаагаа Хьюндай брэндийн ачааны автомашин, автобус, Киа брэндийн суудлын автомашин болон бага даацын ачааны автомашин эзэмшигч болон худалдан авахаар сонирхож буй хэн бүхэнд нээлттэй байлгах үүднээс 2017.04.01-ны өдрөөс 2017.04.04-ны өдрийг дуусталх хугацаанд зохион байгуулахаар болсныг дуулгахад таатай байна. Иймд та тус төрлийн автомашин худалдан авахаар сонирхож буй бол тус хэрэглэгчийн өдөрлөгийг зорин ирж автомашины 20-60%-ийн хямдралтай худалдаанд хамрагдахын зэрэгцээ Моbis брэндийн /Хьюндай, Киа брэндийн сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэгч брэнд/ 16,000 нэр төрлийн сэлбэг хэрэгслийг 50% хүртэл хямдралтай үнээр худалдан авах боломжтой юм.
Хаяг:
Хан-Уул дүүрэг Дунд голын зам дагуу, Говь ХХК-ийн зүүн талд, Петровисын шатахуун түгээх станцын ард Хьюндай Моторс Монгол ХХК-ийн байранд
Холбоо барих дугаар:
Хьюндай брэндийн ачааны автомашин – 91107755, 91119080
Киа брэндийн суудлын автомашин – 91107740, 91104077, 91104477
Мобис брэндийн сэлбэг хэрэгсэл – 91118010, 91107733
Цагийн хуваарь:
2017.04.01-2017.04.04-ны өдрийг дуустал өдөр бүр 10.00 – 18.00 цаг хүртэл
Өдөрлөгийн үеэр хямдралтай үнээр худалдаалах автомашинууд: