НҮБ-ын тусгай төлөөлөгч айлчилна

Хуучирсан мэдээ: 2017.04.02-нд нийтлэгдсэн

НҮБ-ын тусгай төлөөлөгч айлчилна

Улаанбаатар хотноо ирэх долоо хоногт зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн уулзалтад оролцохоор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгч Р.Глассер айлчлах болжээ.

Ноён Роберт Глассер Австралийн Үндэсний их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан, Австралийн Засгийн газрын тусламжийн хөтөлбөрийн Ерөнхий захирлын орлогчоор, Олон улсын хүмүүнлэгийн “CARE” байгууллагын Австралийн салбар болох “CARE Australia” байгууллагын Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байжээ.

Тэрбээр 2016 оны нэгдүгээр сараас НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгчөөр ажиллаж буй юм байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгч Р.Глассер Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн хурлын нээлтийн үйл ажиллагаанд зориулж үг хэлнэ.

Монгол Улсад хийх айлчлалынхаа үеэр буюу дөрөвдүгээр сарын 5-нд Шадар сайд У.Хүрэлсүхтэй уулзаж “Хамтран ажиллах мэдэгдэлд” гарын үсэг зурах бол дөрөвдүгээр сарын 6-нд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Байгаль орчин, аялал жуулчлалын Д.Оюунхорол нартай уулзахаар төлөвлөжээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж