Нийслэлийн Ардчилсан намын даргад Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж нар нэр дэвшин өрсөлдсөн.
Одоогоор эцсийн дүн гараагүй байгаа ч нэр дэвшигч Ш.Түвдэндоржийн санал арай илүү явж буй мэдээллийг бид авлаа.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт есөн дүүргийн саналын хуудсыг бүрэн тоолж дууссанаар эцсийн дүн гарах ёстой юм.
Г.ДАРЬ