Сонгинохайрханыхан хогноосоо сална

Хуучирсан мэдээ: 2017.04.02-нд нийтлэгдсэн

Сонгинохайрханыхан хогноосоо сална

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд “Хоггүй орчин-Эрүүл амьдрал” хоёр сарын аян эхэлжээ. Нийслэлийн дүүргүүдээс хамгийн том газар нутагтай Сонгинохайрхан дүүрэгт хогны асуудал их бий. Улаанбаатар хотын хог хаягдлын 60 хувь нь тус дүүрэгт байрлах Нарангийн хогийн цэгт төвлөрдөг, гэр хороолол ихтэй учраас ахуйн хог хаягдал их байдаг аж.

Дүүргийн хэмжээний 32 хорооны нутаг дэвсгэрт нийт 166 үүсмэл хогийн цэг байдаг байна.

Цас хайлж хур хог ил гарч байгаа учраас хогноосоо салахаар шийдэж, дээрх аян зарлажээ.

“Хоггүй орчин-эрүүл амьдрал” аянд тус дүүргийн 32 хорооноос гадна нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, хог хаягдал цуглуулалт, тээвэрлэлтийн байгууллагууд оролцох юм байна. Хогноосоо салахад иргэдийн оролцоо чухал үүрэгтэй. Иймээс иргэн бүр хоггүй орчныг бий болгоход гар бие оролцон, шинэ санал санаачлага гарган ажиллахыг дүүргээс нь уриалж байгаа ажээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж