Өвлийн Олимпийн наадмын уран гулгалтын төрлийн хоёр удаагийн аварга, ОХУ-ын тамирчин Евгений Плющенко зодог тайлж буйгаа мэдэгдлээ.
Тэрбээр “Би 2018 оны өвлийн олимпийн наадамд тамирчны хувиар очихгүй. Би зодог тайлж байна, хувийн сургалтын төв нээж, дасгалжуулагчаар ажиллах болно. Хэрвээ би 2018 оны олимпийн наадамд тамирчдаа бэлдэж амжвал, бид өвлийн олимпийг зорих болно” гэжээ.
Плющенко нь Дэлхийн гурван удаагийн аварга, Европын долоон удаагийн аварга, дөрвөн удаа Олимпийн наадамд оролцож байснаас 2002 онд мөнгөн медаль, 2006 онд олимпийн аварга, 2010 онд мөнгөн медаль, 2014 онд олимпийн наадмын багийн төрөлд алтан медаль тус тус хүртэжээ.
Сонирхуулахад, Евгений Плющенко 2014 оны Сочигийн өвлийн олимпийн наадмын уран гулгалтын багийн төрөлд алтан медаль хүртэж, ганцаарчилсан төрөлд бэртэл авч, улмаар зодог тайлж байгаа мэдэгдэж байсан удаатай. Гэсэн ч тэрбээр 2015 онд спортдоо эргэн ирсэн билээ.
ЭХ СУРВАЛЖ: ТАСС
БЭЛТГЭСЭН: Э.ЦЭЦЭГ