Өрхийн амьжиргааны түвшинг шууд илэрхийлэх, орлогын талаарх мэдээлэл, түүнийг орлохуйц үзүүлэлтүүдийг ашиглан үнэлгээг хийж, түүний үр дүнг үндэслэн төрөөс үзүүлэх аливаа төрлийн нийгмийн тусламж, үйлчилгээнд хамруулах зорилтот бүлгийг сонгох, өрхийн амьжиргааны түвшнээр эрэмбэлсэн өрхийн мэдээллийн нэгдсэн санг шинэчлэх зорилготой ӨАТТС Монгол орон даяар эхэлж байгаатай холбогдуулан Дундговь аймагт нээлтээ хийлээ. Аймагт нийт 8768 өрхийн судалгаа авах бөгөөд 49 тоологч, хөтөч 66, нийт 30 автомашин ажиллаж дөрөвдүгээр сарын 09-нийг дуустал үргэлжлэх юм.
ЭХ СУРВАЛЖ: DUNDGOVI.GOV.MN