Д.Баттулгад АН-ын гишүүд сэтгэл дундуур байна

Хуучирсан мэдээ: 2017.03.31-нд нийтлэгдсэн

Д.Баттулгад АН-ын гишүүд сэтгэл дундуур байна

Ардчилсан намын дотоод сунгаа ид ширүүсч байна. Ирэх ням гаригт санал хураалт нь явагдах тус намын дотоодын сунгааны дүн дөрөвдүгээр сарын 24-нд гарна. Тус намын ҮБХ болон аймаг, нийслэл, сум дүүргийн намын даргад 511 хүн өрсөлдөж байгаа юм.  Үүнтэй холбоотойгоор сонгуульд өрсөлдөгчдийн зүгээс  өөрийгөө хэвлэлээр сурталчилж эхэлжээ. Ардчилсан намын даргад өрсөлдөж буй Д.Баттулга гэхэд өөрийнхөө талаар “түүнийг “Мужик” гэж дууддаг. Тэр амьдралдаа туг ч барьсан тугал ч хариулсан. Тугал хариуллаа гээд өөрийн бүтээлцсэн Ардчилсан намаа муулаагүй” гэх зэргээр өөрийгөө магтан дуулж байна.  Тэгвэл иргэд түүний Казино Баттулга гэдгээр нь сайн танина. Тэрбээр Монголд авлигын хэргээр ял сонссон анхны хүн гэж хэлж болохоор. Нөгөө талаар нийслэлийн Ардчилсан намыг Д.Баттулгад өгвөл ирэх 2020 онд манай нам ялахгүй гэсэн хүмүүс АН-д олон байна. Намынхаа унасан рейтингийг өсгөе гэвэл нэр хүнд нь унасан хүнд өгөх хэрэггүй гэж нийслэлийн АН-ын гишүүд шүүмжилж байна.

 Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж