Хүүхдийн номын өдрийг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2017.04.01-нд нийтлэгдсэн

Хүүхдийн номын өдрийг тэмдэглэнэ

1967 оноос эхлэн “Хүүхдийн номын өдөр”-ийг хүүхдийн номын зохиолч Ханс Кристиан Андерсены төрсөн өдөр буюу дөрөвдүгээр сарын 2-нд тэмдэглэх болжээ. Хүүхдийг номтой нөхөрлүүлэх зорилготой энэ өдрийг дэлхий нийтээр тэмдэглэдэг байна. Хүүхдэд зориулсан ном өнгө үзэмжийн хувьд сайжирч байгаа хэдий ч агуулгад илүү анхаарах шаардлагатай гэдгийг номын санч, эцэг эхчүүд хэлдэг. Тиймээс дийлэнх эцэг эхчүүд шинэ үеийн ном, зохиол гэхээсээ илүү хуучны ном хүүхэддээ уншуулах сонирхолтой байдаг. Тухайлбал “Нугасны муухай дэгдээхэй”, “Ямх охин”, “Эрэлхэг тугалган цэрэг” гэх мэт гадаадын алдартай зохиолуудын хажуугаар Монголын “Болдоггүй бор өвгөн”, “Бадарчин” гээд хүүхэддээ уншуулах олон үлгэрийн болон сургамжит зохиолууд бий.

Г.ТҮШИГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж