Судалгааны тайлангийн хэлэлцүүлэг боллоо

Хуучирсан мэдээ: 2017.03.31-нд нийтлэгдсэн

Судалгааны тайлангийн хэлэлцүүлэг боллоо

"Монгол Улсад Орчин үеийн цагдаагийн байгууллага үүссэн он цаг, үечлэл" судалгааны тайлангийн хэлэлцүүлэг Хууль сахиулахын их сургуульд энэ сарын 27-ны өдөр боллоо.

Энэхүү судалгааны тайлангийн хэлэлцүүлгийг Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын газрын Цагдаагийн түүх судлалын сектор, Хууль сахиулахын их сургууль, тус сургуулийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэн хамтран зохион байгуулсан юм.

Хэлэлцүүлэгт “Дэлхийн зарим улс орны цагдаагийн хөгжлийн тойм” сэдвээр Судалгааны багийн гишүүн, ХСИС-ийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн Цагдаа судлалын төвийн эрхлэгч, хууль зүйн ухааны доктор, цагдаагийн хошууч Б.Энхболд, “Монгол Улсад цагдаа үүсэж хөгжсөн нь” сэдвээр Судалгааны багийн гишүүн ХСИС-ийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн Хууль сахиулахын инновацийн төвийн эрхлэгч, хууль зүйн ухааны доктор, цагдаагийн хурандаа Б.Жаргалсайхан илтгэл хэлэлцүүллээ.

Харин Судалгааны багийн нарийн бичгийн дарга, ХСИС-ийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор, цагдаагийн хурандаа М.Эрдэнэбаяр “Монгол Улсын орчин үеийн цагдаагийн байгууллагын үүсэл, хөгжлийн түүхэн үечлэл” сэдэвт судалгааны илтгэл хэлэлцүүлсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: ЦЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж