Хятадын шавар армиас гадна дэлхийд олон дээд ажилтын эзэн болсон баримлууд бий.
“ХҮН АРСЛАН”
Ойролцоогоор манай эриний өмнөх 38000 жилийн настай.
Дэлхийн хамгийн эртнийх гэгдэх энэ баримал Германы Ульм хотын музейд тавигдсан байгаа.
ТОМ СФИНКС
Манай эриний өмнөх 2500 жилийн орчмынх.
Сүрлаг урлагийн барималын энэ анхдагч жишиг Египетийн Гиза хотод байдаг
РАШМОР УУЛ
1941 он.
Өнөөгийн долларын ханшаар бол дэлхийн хамгийн үнэтэй баримал нь АНУ-ын Өмнөд Дакота уулан дахь дурсгалын цогцолбор болж байна.
ХАВРЫН ГЭХ ДАЦАНГИЙН БУДДА
2002 он.
Хятадын Хэнань муж дахь Хаврын дацангийн Будда бурхны баримал дэлхийн хамгийн өндөр бүтээл бөгөөд суурийг нь оролцуулаагүй өндөр нь 153 метр юм.
“АТЛАС ДАЛАЙ” ХӨШӨӨ
2014 он.
Багамын аралд байдаг “Атлас далай” нь дэлхийн хамгийн том усан доорх баримал гэж тооцогддог.
“ШИГИРИЙН ШҮТЭЭН”
Манай эриний өмнөх 9000 жил орчим.
Хамгийн эртний гэж тооцогдож байгаа модон баримал нь Оросын Свердловскийн орон нутгийн музейд хадгалагдаж байгаа.
АНГКОР-ВАТ БАРЕЛЬЕФ
XII зуун.
Комбожийн Ангкор-Ват барельеф нь 800 метрийн урттай тасралтгүйгаар Ангкор-Ват гэх сүм хийдийн цогцолборын гаднах хананд үргэлжилсэн бүтээл гэж дэлхийн дээд амжилт тогтоосон баримал юм.
“ЭХ БОЛСОН ЭХ ОРОН ДУУДАЖ БАЙНА” ХӨШӨӨ
1967 он.
Волгоград хотын энэ хөшөө нь Оросдоо хамгийн өндөр бөгөөд суурийн 2 метрийг тооцохгүйгээр түүний өндөр нь 87 метр болдог.
УСАН ДООРХИ УРЛАГИЙН МУЗЕЙ
2009 он.
Мексикийн Канкун хотын музейг MUSA гэх бөгөөд усан доорхи баримлын цуглуулга гэсэн үгийн товчлол ажээ. Одоо Карибийн тэнгисийн ёроол дахь
420 м2 талбайд 500 баримал цуглуулагдаад байна.
Фото: Dagmar Hollmann / Wikimedia Commons (Lizenz: CC BY-SA 4.0), Владислав Фальшивомонетчик (CC-BY-SA), Zgpdszz (CC-BY-SA)
Бэлтгэсэн Ш.МЯГМАР