Нялхын сэтгэлгээгээр
Юу хийв? Европын сэтгэлзүйчид нялх хүүхдийн тархины ажиллагаагаар роботыг сургалаа.
Яагаад үүнийг хийв? iCub андроид-нялхын цахим тархинд нялх хүүхдийн үг хэлж сурах үйлдлийг давтсан энгийн хөтөлбөрийг “суулгаж” өгчээ. Нялх хүүхэд үгийнхээ учрыг олон харилцаж суртлаа тэр сонссон шинэ үгээ нэрийг нь тогтоогүй эд зүйлтэй харьцуулан жагсаан тогтоодог аж. Британичууд хүний танин мэдэх чадвар багаасаа хэрхэн тогтдогийг роботын тусламжтайгаар судлахын тулд компьютерийн алгоритмд тэр ургуулан бодох үйлдлийг нь загварлан оруулжээ.
ШОКОЛАД ШИГ ШАВАР
Юу хийв? Австрийн эмч нар хүмүүс шороо хэрхэн иддэгийг ажиглан судлав.
Яагаад үүнийг хийв? Венийн анагаахын их сургуулийн Нийгмийн эмнэлгийн хүрээлэнгийн судлаачид Африкт шороо иддэг тархсан уламжлал болох геофагийн шалтгааныг олохоор оролдов. Шороо идэх гол шалтгаан нь тогтсон сэтгэл санааны хамаарал байв. Энэ үйлдэл нь тэдний сэтгэл санааг өргөдөг учраас л хүмүүс шороо иддэг болж таарлаа.
УРГАЛТЫН ЧИМЭЭГҮЙ НҮРГЭЭН
Юу хийв? Америкийн эрдэмтэд эрдэнэ шиш хэрхэн ургаж буйг сонсчээ.
Яагаад үнийг хийв? Нью-Йорк ба Небраскагийн их сургуулийн биологичид өндөр мэдрэмжийн пьезо цахилгаан контактын микрофоныг ашиглан эрдэнэ шишийн иш хэрхэн ургаж буй дууг сонсжээ. Ургамалын эд сэмэлдгийн дотор байнгын хагаралт явагдан тэр нь бараг сонсогдохооргүй тэсрэлтийн чимээг гаргадаг ажээ. Үүний үр дүнд үүссэн хөндий зайг эсүүд эзэлдэг ажээ. Энэ судалгаа нь ачаалал даах тэсвэртэй иш бүхий эрдэнэ шишийн төрлийг гаргахад тус болох ёстой гэнэ.
ХАРИН ЭНЭ ЦАГААР…
Стэнфордын их сургуулийн эрдэмтэд, Schizocardium californicum гэх тэнгисийн өтний авгалдай нь биегүй толгой гэж тогтоов. Харин Боннын их сургуулийн эрдэмтэд “даруулгагүй” үсний гурван генийг оллоо. Калифорнийн Беркли дэх их сургуульд жоом маягийн хэт тэсвэр чадвартай роботыг бүтээж байна.
Фото: Alamy / Legion-media, The Lighthouse / Universal Images Group / REX / Shutterstock / Fotodom.ru, iStock
Бэлтгэсэн Ш.МЯГМАР