Трамп “Obamacare” үйлчилгээг цуцлахгүйгээ мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2017.03.25-нд нийтлэгдсэн

Трамп “Obamacare” үйлчилгээг цуцлахгүйгээ мэдэгдэв

АНУ-ын засгийн эрх барьж буй Бүгд Найрамдах нам эрүүл мэндийн даатгалын системд шинэчлэл хийхийн тулд ардчилсан намын эсэргүүцэлтэй тулгарахыг хүссэнгүй. Тодруулбал, “Obamacare” буюу Барак Обамагийн эрүүл мэндийн тусламж үзүүлэх тухай хуулийг цуцлахгүй гэдгээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. 

Тэрбээр хуулийн хэрэгжилтэд хэсэг хугацаанд ажиллахаар болсон байна. Үүний дараа энэ салбарт шинэчлэл хийх эсэхээ шийдвэрлэх аж. 

АНУ-ын эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийхийн тулд Сенатын доод танхимд бүгд найрамдахчуудад 10-15 санал хэрэгтэй байгаа юм. Иймээс ардчилсан намын дэмжлэг хэрэгтэй байгаа тухайгаа Трамп илэрхийлжээ. 

Энэ нь гэхдээ үзэл сурталын л асуудал юм. Учир нь Бүгд Найрамдах нам АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн болон сенатын танхимд олонхийг бүрдүүлдэг. 

Харин сүүлийн саруудад тус улсын эрүүл мэндийн үйлчилгээний үнэ өссөн, энэ салбарт ажиллах компанийн тоо цөөрсөн зэрэг нь Obamacare-ийн алдаа. Иймээс энэ алдааны хариуцлагыг Конгресс дэх Ардчилсан намын удирдлагууд хүлээх ёстой. Учир нь Obamacare одоо 100 % Ардчилсан намын удирдлагуудад харьяалагдаж байна. Хэрвээ Ардчилсан нам эрүүл мэндийн салбарт томоохон шинэчлэл хийхийг хүсвэл, Бүгд Найрамдахчууд нээлттэй байгаа гэдгийг Дональд Трамп мэдэгджээ. 

БЭЛТГЭСЭН: Э.ЦЭЦЭГ

ЭХ СУРВАЛЖ: ТАСС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж