Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас энэ сарын 29-нөөс амьжиргааны түвшинг тогтоох судалгааг айл өрхүүдээр явж хийх даалгаврыг гаргажээ. Тиймээс шинэ долоо хоногоос эхэлж Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрынхан судалгаагаа эхлүүлэх аж.
Амьжиргааны түвшинг тогтоох судалгаанд ард иргэдийг үнэн зөв мэдээлэл өгөхийг албаныхан хүсэж байна. Учир нь өмнө хийсэн судалгаанд зарим иргэн 2-3 байртай хэрнээ бусдын байранд түрээс төлж амьдардаг, ажилгүй гэхчлэн буруу мэдээлэл өгөх зэргээр будилуулсан байдаг аж. Үүнээс болж судалгаа үнэн бодитой гарахад хүндрэлтэй болдог юм.
Г.ХОРОЛ