Хий дэлбэрснээс орон сууцны барилга нуржээ

Хуучирсан мэдээ: 2017.03.27-нд нийтлэгдсэн

Хий дэлбэрснээс орон сууцны барилга нуржээ

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Баотоу хотод ахуйн хэрэглээний хий дэлбэрснээс болж орон сууцны барилга нурсан хэрэг өнгөрсөн бямба гаригт гарчээ. Дэлбэрэлтийн улмаас зургаан давхар байшингийн нэг орц тэр чигтээ нурж, таван хүн амиа алджээ. Нурангийг бүрэн цэвэрлэж чадаагүй байгаа учир амиа алдагсдын тоо цаашид өсөх магадлалтай гэж “Синьхуа” агентлагийн мэдээнд дурдсан байна. Мөн гэмтэж бэртсэн хүмүүсийн дөрвийнх нь биеийн байдал тогтворгүй, маш хүнд байдалтай байгаа аж.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж