Меркель Европын холбооны алдааг засахыг зөвлөв

Хуучирсан мэдээ: 2017.03.27-нд нийтлэгдсэн

Меркель Европын холбооны алдааг засахыг зөвлөв

ХБНГУ-ын канцлер Ангела Меркель Европын холбооны төгсгөөгүй үлдээсэн бүгдийг дуусгах цаг ирлээ гэж мэдэгдээд бүх үйл явдал эв нэгдлийн уур амьсгалаар явагдах ёстой гэсэн байна.

Германы канцлер Ангела Меркель Европын холбооны алдааг хүлээн зөвшөөрч буйгаа Италийн  төв телевизээр өгсөн ярилцлагадаа  мэдэгдсэн байв. Канцлер Ромын гэрээнд гарын үсэг зурсны 60 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор Италийн нислэлд ирсэн байв. 

Германы канцлер ярихдаа  Европын холбоо нь тухайн цагдаа бүх төлөвлөгдсөн зорилго тавьсан зүйлээ  бүрэн биелүүлж төгсгөөгүйг хэллээ. Гэхдээ  төгсгөөгүй зүйлээ гүйцээх цаг ирлээ гэж канцлер онцлон тэмдэглэв.

Меркель мөн “Нэгдсэн валюттай болохдоо ЕХ нь хямралд бэлэн байсангүй” гэлээ. Гэсэн ч энэ алдааг банкны холбоо ба механизм нь  тогтвортой байгаа  учраас засч болно гэдгийг канцлер мэдэгдэв. Гол нь эдгээр үйл явдал эв нэгдлийн уур амьсгалд явагдах ёстой гэлээ. Европ нь дүрвэгчдийн асуудал болон хүмүүс өөрийн улс орноос зугтахгүй  байх талын асуудалд  нэгдсэн хариуг олж чадна гэдэгт канцлер итгэлтэй байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж