Цастай, шуургатай байна

Хуучирсан мэдээ: 2017.03.25-нд нийтлэгдсэн

Цастай, шуургатай байна

Цаг уур орчны хүрээлэнгээс энэ сарын 25-29-нийг хүртэлх цаг агаарын төлөв байдлын мэдээг гаргажээ. Тодруулбал, өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн , 26, 28-нд баруун аймгуудын нутгийн хойд, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно.

Салхи 27-нд Алтайн салбар уулс хоорондын хөндийгөөр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 3-8 градус байна.

Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байх ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж